Mongolia Public Finance Review, June 2025: Making this Time Different - Fiscal Reforms for Stable, Sustainable, and Inclusive Development
Washington, DC: World Bank
Document overview
Original summaryThis document, published by the World Bank, provides an in-depth analysis of Mongolia's public finance and economic reforms. It discusses the country's transition from an unstable macroeconomic environment to a more stable and sustainable one, focusing on the impact of fiscal reforms. The report covers key themes such as the effects of natural resource booms, the challenges of managing external shocks, and the need for inclusive development. It is suitable for policymakers, economists, and anyone interested in Mongolia's economic development and public finance management.
Key points
- The report highlights the challenges Mongolia faced with macroeconomic instability due to natural resource booms and external shocks like the COVID-19 pandemic and the Russia-Ukraine conflict.
- It emphasizes the need for fiscal reforms to ensure stable, sustainable, and inclusive development in Mongolia.
- The report provides an analysis of the country's economic resilience and the impact of fiscal policies on its external balance and development.
Written by DocuLuma editors from the document's full text.

Page 1 of 44 · Preview

Page 2 of 44 · Preview

Page 3 of 44 · Preview

Page 4 of 44 · Preview

Page 5 of 44 · Preview

You have reached the preview limit
The free preview includes the first 6 pages of 44. Download the original document to read the full content.
⬇ Download documentPage 6 of 44 · End of preview
The full document has 44 pages. Downloads happen on the original source site.
Text excerpt
Excerpted from the original document (first part). Download the file or visit the source for the complete text.
2025 оны 6-р сар 1 Т О Й М МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН СУДАЛГАА Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл P ub lic D is cl os ur e A ut ho riz ed P ub lic D is cl os ur e A ut ho riz ed P ub lic D is cl os ur e A ut ho riz ed P ub lic D is cl os ur e A ut ho riz ed М О НГ О Л УЛ СЫ Н ТӨ СВ И Й Н СУ Д АЛ ГА А Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл 2 Т О Й М2025 оны 6-р сар i Т О Й М МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН СУДАЛГАА Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл 2025 он 6-р сар М О НГ О Л УЛ СЫ Н ТӨ СВ И Й Н СУ Д АЛ ГА А Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл ii © 2025 Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк / Дэлхийн банк 1818 H гудамж NW Вашингтон ДС 20433 Утас: 202-473-1000 Интернэт: www.worldbank.org Энэхүү тайлан нь Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн бүтээл бөгөөд бусад гаднын байгууллагууд хувь нэмэр оруулж хамтарсан.
Тайланд тусгасан үр дүн, тайлбар, дүгнэлт зэрэг нь Дэлхийн Банк, Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлууд, тэдний төлөөлж буй улс орнуудын Засгийн газрын байр суурийг илэрхийлэх албагүй. Дэлхийн Банк энэ тайланд дурдагдсан мэдээ мэдээллийн үнэн бодит, бүрэн, сүүлийн үеийн эсэхэд баталгаа өгөхгүй бөгөөд аливаа мэдээллийн хувьд гарсан алдаа, орхигдуулаг, зөрүүтэй байдал, уг мэдээллүүд, аргачлал, үйл явц, дүгнэлтийг ашиглах, эс ашиглахтай холбогдуулан бий болох зөрчилд хариуцлага хүлээхгүй болно.
Уг бүтээлд ашиглагдсан хил хязгаар, өнгө, үг хэллэг, линк, нэмэлт тайлбарууд болон бусад мэдээлэл нь Дэлхийн Банкны зүгээс аливаа бүс нутгийн хууль ёсны хил хязгаарт санал бодлоо илэрхийлэх, зөвшөөрч байгаа явдал биш болно. Бусад гаднын мэргэжилтнүүдийн бүтээлийг энэ тайланд эш татаж байгаа нь Дэлхийн Банкны зүгээс тэдгээрийн илэрхийлж буй санал бодол, бүтээлийн агуулгыг сурталчилж байгаа явдал биш болно. Үүнээс цааш дурдагдаж байгаа бүх мэдээлэл Дэлхийн Банкны бүрэн халдашгүй эрхээс ангид байх болно. Эрх ба зөвшөөрөл Энэ бүтээл нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
Дэлхийн Банкнаас өөрийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийг дэмждэг бөгөөд бүрэн хэмжээнд эш татсан, зах зээлийн ашиг олохоос бусад тохиолдолд хэсэгчлэн болон бүтнээр уг бүтээлийг дахин ашиглах боломжтой. Энэхүү бүтээлийн эрх ба зөвшөөрлийн талаар дараах хаягаар хандана уу: Дэлхийн Банкны Хэвлэлийн Алба, Дэлхийн Банк Групп, 1818 H Гудамж NW, Вашингтон ДС 20433, АНУ; факс: 202-522-2625; имэйл: pubrights@ worldbank.org. Хавтас, бүлгүүдийн зураг: © Жамбалын Батбаатар /Baku’s Picture. Жамбалын Батбаатарын зөвшөөрөлтэйгөөр ашиглав. Дахин ашиглахын тулд нэмэлт зөвшөөрөл шаардлагатай. Тайлангийн загвар: Баку’с Дизайн Тайланд 2024 оны 11-р сар хүртэлх тоон мэдээллийг ашиглав.
Т О Й М iii Талархал ТАЛАРХАЛ Уг судалгаанд хувь нэмрээ оруулсан хүн нэг бүрд талархал илэрхийлье. Зөвлөлдөх уулзалтуудад оролцож, мэдээллээр ханган, тайланд санал, дүгнэлтээ өгч хамтран ажилласан Сангийн Яамны хамт олонд онцгойлон гүн талархал илэрхийлье.
Тайланг Хосе Луис Диаз Санчез (Багийн ахлагч, Ахлах эдийн засагч), Эндрю Блэкман (Хамтран удирдагч, Ахлах эдийн засагч), Дондогийн Бадамчимэг (Хамтран удирдагч, Улсын салбарын ахлах мэргэжилтэн) нар удирдан боловсруулсан бөгөөд бүлгүүдийг хамарсан нийтлэг сэдвүүд, тэдгээрийн хоорондын уялдааны чиглэлээр Батмөнхийн Ундрал (Эдийн засагч), Лидяа Ким (Эдийн засагч) нар ажиллаж, Хрисяана Стефанова Дойчинова (Зөвлөх) холбогдох судалгаанд туслалцаа үзүүлэв.
Бүлгүүд тус бүрд ажилласан багийн гишүүд: • Бүлэг 1 (Төсөв, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь), Бүлэг 2 (Төсвийн эрсдэлийг бууруулах нь), Бүлэг 4 (Төсвийн зардлын бүтцийг оновчлох нь): Хосе Луис Диаз Санчез (Ахлах эдийн засагч), Эндрю Блэкман (Ахлах эдийн засагч), Батмөнхийн Ундрал (Эдийн засагч), Энхтуяагийн Дулмаа (Зөвлөх), Олексий А. Случински (Нийгмийн хамгааллын ахлах эдийн засагч), Норжинлхамын Монголмаа (Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн), Алекс Гирон Гордилло (Зөвлөх). • Бүлэг 3 (Орлогыг үр ашигтай төвлөрүүлэх нь): Раджив Кумар (Ахлах эдийн засагч), Эван Харолд Блечер (Зөвлөх).
• Бүлэг 5 (Нийгмийн халамжийн зардлын үр ашгийг сайжруулах нь): Наталиа Миллан (Эдийн засагч), Янг Хуанг (Ахлах эдийн засагч), Мария Ана Луго (Тэргүүлэх эдийн засагч, Хөтөлбөрийн удирдагч), Норжинлхамын Монголмаа (Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн). • Бүлэг 6 (Эрүүл мэндийн салбарын үр дүнг сайжруулах нь): Кейт Мандевилл (Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн), Мод Рюэст А (Зөвлөх), Цэвэлваанчигийн Уранчимэг (урт хугацааны зөвлөх). • Бүлэг 7 (Боловсролын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх нь): Сайда Аруб Икбал (Зөвлөх), Салман Асим (Ахлах эдийн засагч).
• Бүлэг 8 (Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь): Дондогийн Бадамчимэг (Улсын салбарын ахлах мэргэжилтэн), Мартин Дарси (Зөвлөх), Марко Ларицца (Улсын салбар хариуцсан ахлах мэргэжилтэн), Пэрэнлэйн Ганчимэг (Зөвлөх), Ганзоригийн Наранзул (Зөвлөх). • Бүлэг 9 (Төсвийн бодлогын тэгш хүртээмжийг сайжруулах нь): Лидяа Ким (Эдийн засагч). • Бүлэг 10 (Төв орон нутгийн төсвийн харилцаа, шилжүүлгийн тогтолцоог сайжруулах нь): Дондогийн Бадамчимэг (Улсын салбарын ахлах мэргэжилтэн), Мухаммад Худадад Чатта (Ахлах эдийн засагч), Рожер Шоттон (Зөвлөх). Хөндлөнгийн санал, зөвлөмж өгч ажилласан дараах мэргэжилтнүүдэд мөн талархал илэрхийлье.
(Үсгийн дарааллаар жагсаав) Бенедикт Бадюэл (Ахлах эдийн засагч), Барбара Кунха (Тэргүүлэх эдийн засагч), Дэвид Элмале (Ахлах эдийн засагч), Захид Хаснейн (Засаглалын тэргүүлэх мэргэжилтэн), Алберто Лейтон (Салбарын менежер), Элитза Милева (Тэргүүлэх эдийн засагч), Раджу Сингх (Тэргүүлэх эдийн засагч), Каролина Луиса Вайра (Засаглалын ахлах мэргэжилтэн) болон Руслан Г. Емцов (Тэргүүлэх эдийн засагч). Тайланг Мара К. Уорвик (Хятад, Монгол, Солонгос хариуцсан Хэлтсийн захирал), Себастьян Экардт (Салбарын менежер), Олексий Балабушко (Салбарын менежер), Алма Канани (Зөвлөх), болон Таехюн Ли (Монгол Улс хариуцсан менежер) нарын удирдлага дор боловсруулав.
Харилцаа холбоо, захиргааны чиглэлээр Болд-Эрдэнийн Жавхлан (Гадаад харилцааны ажилтан) болон Төмөрийн Сүхчимэг (Багийн туслах) нар тус тус ажиллаж, дэмжлэг үзүүлэв. М О НГ О Л УЛ СЫ Н ТӨ СВ И Й Н СУ Д АЛ ГА А Энэ удаад өөрөөр: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл iv ТОЙМ Монгол Улсын эдийн засаг 2022 оны сүүлээс эхэлсэн уул уурхайн өсөлтийн нөлөөгөөр гурван жил үргэлжилсэн макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаас гарч тогтворжлоо. 2020-оос 2022 оны хооронд Монгол Улсад COVID-19 цар тахал, ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл, мөн Хятадын хилийн хязгаарлалт зэрэг хүндрэлүүд давхцан тохиолдсон нь улсын эдийн засагт хүндээр туссан билээ.
Эдийн засгийн энэхүү цочролууд улсын төсвийн нөөцийг шавхаж, болзошгүй өр төлбөрийг нэмэгдүүлэн, гадаад валютын албан нөөцийг ихээр бууруулж, эдийн засаг өрийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлжээ. Харин 2023 оноос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ эрчимтэй нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, төсвийн төлөв байдлыг дэмжлээ. 2023 онд төсвийн тэнцэл сүүлийн хорин жилийн хугацаанд хамгийн өндөр (ДНБ-ий 2.6 хувь) ашигтай гарч, Засгийн газрын өр их хэмжээгээр бууран, гадаад валютын нөөц аажмаар сэргэсэн. Өрийн зохицуулалтыг хугацаа нь тулсан бондуудыг дахин санхүүжүүлэх байдлаар амжилттай хийсэн нь өрийн эрсдэлийг мөн бууруулжээ.
Улмаар бондуудын харьцангуй өгөөж буурч, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжраад байна. Төсөв, макро эдийн засгийн төлөв сайжирсан ч, анхаарал хандуулах эдийн засгийн эмзэг байдлууд хадгалагдсан хэвээр байна. Төсвийн тэнцэл ашигтай гарсан ч уул уурхайн салбараас төвлөрүүлсэн өндөр орлогоор төсвийг тэлэх зардлуудыг санхүүжүүлж, улмаар ДНБ-д харьцуулсан төсвийн зарлага цар тахлын өмнөх үе болон бусад ижил төстэй орнуудын түвшнийг давлаа. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалт тогтмол өсөж, цар тахлын үед нэвтрүүлсэн зарим халамжийн зардлуудыг эргэн танаагүйн улмаас нийгмийн болон бусад урсгал шилжүүлгүүд нэмэгдэж, нийт урсгал зардлыг тэллээ.
Хэдийгээр төсвийн тэнцэл ашигтай гарсан ч төсвөөс гадуурх зардлууд – жишээ нь Орон сууцны ипотекийн хөтөлбөр (ОСИХ), төрийн өмчит компаниар дамжуулан олгож буй шилжүүлгүүд – төсвийн бодло …
Related documents

IFC 2004 Annual Report : Adding Value to Private Sector Investment, Volume 2. Management's Discussion and Analysis, Financial Statements, and Investment Portfolio
Washington, DC
96 p. · PDF · 2.1 MB

Kyrgyz Republic Public Expenditure Review Policy Notes : Public Wage Bill
Washington, DC
31 p. · PDF · 937.4 KB

Trade, Foreign Direct Investment, and International Technology Transfer : A Survey
World Bank, Washington, DC
50 p. · PDF · 3.1 MB

Girls' Education in the 21st Century : Gender Equality, Empowerment, and Economic Growth
Washington, DC : World Bank
346 p. · PDF · 2.3 MB

Why Should We Care About Care?
World Bank, Washington, DC
82 p. · PDF · 2 MB

How the World Bank Supports Adaptive Social Protection in Crisis Response
Washington, DC: World Bank
181 p. · PDF · 9.4 MB
